"Нэг ном-Эрхэм үйлс" аянаар 1.8 сая төгрөгийн ном хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-15 18:17:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нарийнтээл сумын бүрэн дунд сургуулийн 1983-1990 оны 18 дугаар төгсөлтийн хамт олноос санаачлан "Нэг ном-Эрхэм үйлс" аяныг зохион байгуулж байна. Аянд төрийн болон төрийн бус байгууллагууд, багш, сурагчид, иргэд идэвхтэй оролцож, одоогоор 1.8 сая төгрөгийн үнэ бүхий ном сургуульдаа хандивлаад байгаа юм.

Хүүхдүүдийг номтой нөхөрлүүлж, номын номтой болгох улмаар номоор дамжуулан хүний номтой иргэнийг төлөвшүүлэх нь аяны зорилго бөгөөд тус төгсөгчдөөс төрөлх сургуультайгаа хамтран ажиллаж, олон зүйлийг санаачлан хэрэгжүүлээд байна. Тухайлбал, номтой нөхөрлөвөл амжилтад хүрч болно, сайн хүн болж өснө гэдгийг ойлгуулахаар хүүхдүүдийн дунд сургалт зохион байгуулж, "Ном миний амьдралд" эсээ бичлэгийн уралдааныг зарлан дүгнэжээ.

Сургуулийн зүгээс номын сангаа тохижуулж, номын фондыг нэмэгдүүлэхийн хамт хүүхэд бүрийг  номтой нөхөрлүүлэх, тэдний чөлөөт цагийг цахим орчноос ангид байлгах, айл өрх бүрийг хүүхдэдээ ном унших орчинтой болгох зорилготой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

Б.Батчимэг


Холбоотой мэдээ