Умард Солонгосын эрх баригчдын шийдвэрийг дэмжихийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-15 15:37:56

ПАРИС. /ТАСС/. Цөмийн зэвсэггүй болох Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны байр суурийг баримтлах чиг шугамыг бүх тал дэмжих ёстой гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Le Figaro” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


"Бид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиг шугамыг баримталснаараа зөв шийдвэр гаргаж, урт хугацаанд энх тайван тогтоохыг эрмэлзэх тэмүүллийг нь хэрэгжүүлэхэд түүнд тусална гэсэн баталгааг Ким Жөн Унд өгөх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ. Ингэж хэлэхдээ тэрбээр Ким Жөн Уны үнэнч шударга, энгийн, тайван, эелдэг байдлыг цохон тэмдэглэжээ.


Түүнчлэн тэрбээр “Энэ жил хийсэн бидний 3 удаагийн уулзалтын үеэр Ким Жөн Ун Өмнөд болон Хойд Солонгосыг энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүргэх хүсэлтэй байгааг нь би хэлж чадна. Тэрбээр бүхий л эрч хүчээ цөмийн зэвсэгт бус улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд зарцуулах хүсэлтэй байгаа” гэжээ. 

Холбоотой мэдээ