11 байршлын 52.97 га талбайн газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-15 15:15:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хүрээнд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 103 байршилд 1963.91 га газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад байгаа юм.

Үүнээс өнөөдрийн байдлаар 39 байршлын 156.63 га талбайд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргаж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг орон нутагт олгожээ. Журамд заасны дагуу аймгийн хэмжээнд нийт 22 байршлын 171.94 га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар санал ирүүлснээс гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар зэрэг ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай давхцаж буй саналуудыг хасч аймгийн хэмжээнд 11 байршлын 52.97 га талбайн газрыг бичил уурхайн зориулалтаар таван жилийн хугацаатай аймгийн тусгай хэрэгцээнд авлаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ