Баянзүрх ууланд төөрч осгосон хүүхдийг аварчээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-10-15 12:46:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх ууланд хүүхэд төөрсөн гэх дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн 3 дугаар  хэлтсийн 65, Онцгой байдлын хэлтсийн 87 алба хаагч ажиллаж хүний амь нас аварсан байна. Баянзүрх дүүргийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нар 5 настай Батсүхийн Тамирыг хаднаас унаж хөлөө хугалан, модноос дүүжлэгдсэн осголтын байдалтай олж амь насыг нь аварчээ.
Холбоотой мэдээ