Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт өвлийн хуваарьт шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-15 12:51:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтыг өвлийн хуваарьт шилжүүлэв.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлийн өвлийн хуваарийг 10 дугаар сарын 15-наас шилжүүлэн мөрдөхөөр болсон.

Энэ хүрээнд өнөөдөр өвлийн бүсчлэлд шилжсэн бөгөөд 08:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дараах хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхаарна уу.




Холбоотой мэдээ