Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцтай танилцана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-10-15 10:04:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар өнөөдөр Дорноговь, Говьсүмбэр аймаг руу хөдөллөө.

Ерөнхий сайдын орон нутгийн томилолтын эхэнд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах “МАК” компанийн “Евро блок” үйлдвэртэй танилцсан байна. Мөн өнөөдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “МАК” компанийн Цементийн үйлдвэртэй танилцахаас гадна Замын-Үүд суманд байрлах Тээвэр ложистикийн төвийн нээлтэд оролцох юм.

Дараагаар нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын явцтай танилцана. Тус үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд одоогоор 35 хувьтай үргэлжилж байгаа юм.

Холбоотой мэдээ