Саудын Арабын хаан Туркийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-15 09:00:51

МОСКВА. /ТАСС/. Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай өнгөрсөн ням гарагт утсаар ярьжээ. Энэ үеэрээ тэрбээр сэтгүүлч Жамаль Хашоггийн алга болсон хэргийг мөрдөн шалгах асуудлыг хариуцсан хамтарсан бүлэг байгуулах санааг дэмжиж байгаад нь Т.Эрдоганд талархал илэрхийлжээ.  


Саудын Арабын хаан хоёр улсын харилцааны тогтвортой байдлыг онцлон тэмдэглэжээ.


Харин Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоган хоёр улс хийгээд ард түмний ахан дүүсийн, түүхэн харилцаа холбоог өндрөөр үнэлж, энэ харилцаа холбоог бэхжүүлэхийг эрмэлзэж байгаагаа цохон тэмдэглэсэн байна.


Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги нь Саудын Арабын эрх баригчдын бодлогыг шүүмжилдгээрээ алдартай нэгэн бөгөөд тэрбээр бичиг баримт бүрдүүлэхээр энэ сарын 2-нд Туркийн Истанбул дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар руу явснаасаа хойш холбоо бариагүй юм. Түүнийг Дипломат төлөөлөгийн газрын байранд хөнөөсөн гэх хувилбарыг Туркийн цагдааа нар хэлэлцэж байгаа талаар “Ройтерс” агентлаг энэ сарын 6-нд мэдээлсэн бол Саудын Арабаас АНУ-д суугаа элчин сайд, хунтайж Халед бен Сальман бен Абдель Азиз Аль Сауд энэхүү мэдээллийг няцаасан юм. 

Холбоотой мэдээ