Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2018-10-15 08:54:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2018 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.13-15 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ