Бага ангийн сурагчдын цүнхний жинг стандартад нийцүүлэхийг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-15 11:01:49
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Бага ангийн сурагчдын цүнхийг хүүхдийн биеийн жингийн 10-15 хувьд нь тэнцүүлэх стандартыг мөрдөхийг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү бүх сургуулиудад үүрэг болголоо.

20 кг жинтэй хүүхэд хамгийн багадаа хоёр кг-аас ихгүй жинтэй цүнх үүрэх ёстой байдаг ажээ. Гэвч бага ангийн сурагчид ялангуяа нэг, хоёрдугаар ангийнхан хичээлийнхээ бүх номыг цүнхэлж явдаг.  Энэ нь дунджаар 4-5 кг болдог тул хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж дээрх үүргийг өгчээ.

Хүнд  цүнхийг  удаан хугацаагаар үүрсэн хүүхдийн нуруу, тулгуур эрхтэн эмгэгтэй болдог учир бага ангийн багш нар сурагчдад гэрийн даалгаврыг цахимаар өгөх болон хувилж тараах эсвэл сурах бичгийг ангид нь үлдээж явуулах хэрэгтэй гэсэн ЗДТГ-ын даргын албан даалгаврыг ирэх сарын нэгнээс бүх сургууль хэрэгжүүлэхээр боллоо.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ