Б.Жандос үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-15 12:21:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орхон аймагт энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулсан үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд 18 насны ангилалд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат бөх, сумын заан Б.Жандос түрүүллээ.


Тэрээр 29 даваа буюу нэг ч уналгүй "Улсын аварга"-ын болзлыг хангажээ. Харин 16, 17 насны ангилалд аймгаа төлөөлөн оролцсон А.Айбек, Б.Абдулжапар нар шагналт байранд шалгарч чадаагүй байна.  


Тус барилдаанд манай улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгаран гарсан өсвөрийн шилдэг бөхчүүд хүч үзэн зодоглосон бөгөөд Баян-Өлгий аймгийн бөхчүүдийг аймгийн харцага Б.Бегжан дасгалжуулан оролцуулжээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ