Индонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-13 13:19:57
twitter.com/Nyamkanmk

ЖАКАРТА. /knowherenews/. Индонезийн Палу хотод болсон газар хөдлөлт, цунамид өртсөн хүмүүсийг хайх, аврах ажиллагаа хоёр долоо хоног үргэлжилсний эцэст пүрэв гарагт дуусчээ. Аврах ажиллагаа дууссан хэдий ч одоог болтол 5000 орчим хүн сураггүй хэвээр байна.


Одоогийн байдлаар уг гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2000 давж, хэдэн мянган хүн шавар, байшин барилгын нурангад дарагдсан хэвээр байна.


"Лхагва гарагийн байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо 2045-д хүрсэн. Мөн 80 мянга гаруй хүн орон гэргүй болсон бөгөөд тэдний дийлэнх нь түр орогнох байранд өдөр хоног өнгөрөөж байна" гэж Индонезийн Гамшгаас хамгаалах байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо мэдэгдэв.


Газар хөдлөлтийн үеэр ихээхэн байшин барилга сүйдэж, усархаг хөрсөнд дарагдсан Палу хотын нуранга, шавар доор сураггүй алга болсон 5000 орчим хүн дарагдсан байгаа байх гэж албаны хүмүүс таамаглаж байна.




Холбоотой мэдээ