Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац хураалт 46 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-13 20:32:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац хураалт 46 хувьтай байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тариа ангилан 26035 га, цайруулалт 18673 га, шууд хураалт 58015 га-г хураагаад байна.

Энэ нь улаанбуудай 54.7 хувь, бусад үр тариа 32.0 хувь, тэжээлийн ургамал 36.1 хувь, рапс 27.9 хувь, төмс 97.1 хувь, хүнсний ногоо 93.3 хувьтай ургац хураалт явагдаж байгаа аж. Үүнээс 60916 га улаанбуудай, 6425 га бусад үр тариа, 15386 га тэжээлийн ургамал, 17433 га тосны ургамал нийт 100160 гахураах үлдэж байгаа гэнэ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 350 аж ахуйн нэгж, 150 иргэн 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж, газар тариалан эрхэлдэг. Эдгээр нь жилд дунджаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мян.га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа юм. 

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ