Хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг 100 гаруй гэмт хэрэг үйлдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-12 14:48:15


   Увс /МОНЦАМЭ/. 2018 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 101 үйлдэгдсэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг 89, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг зургаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг зургаа үйлдэгдсэн байна.

Дээрх гэмт хэргийг нутаг дэвсгэрээр авч үзвэл Улаангом суманд 59, Өндөрхангай суманд 10, Тэс, Өмнөговь, Давст суманд тус бүр дөрөв, Малчин, Тариалан, Наранбулаг суманд тус бүр гурав, Ховд, Завхан, Бөхмөрөн суманд  тус бүр хоёр, Зүүнхангай, Баруунтуруун, Хяргас, Зүүнговь, Түргэн суманд тус бүр нэг гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эндээс харахад аймгийн төв болох Улаангом суманд энэ төрлийн гэмт хэргийн гаралт хамгийн их байгаа аж.

                                                                                                                                     Б.Батхүү                

Холбоотой мэдээ