Ёсзүйн боловсролын талаар хэлэлцэх цаг болсныг онцлов

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2018-10-11 18:37:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн 5 чуулган өнөөдөр Улаанбаатар паласын концертын их танхимд болж, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй нийгмийн ёс суртахуун, ёс зүйн асуудлыг хэлэлцэв.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос нийгмийн ёс суртахуун ба ёс зүйн сэдвийн хүрээнд нийслэл, орон нутгийн 6500 эмэгтэйчүүдээс санал асуулга авчээ. Гэвч тэдний 5 хувь нь сайн, 54 хувь нь дунд, 41 хувь нь муу гэсэн үнэлгээ өгчээ.


Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг ярихдаа, “Нийгмийн хөгжлийг тодорхойлогч нэг хүчин зүйл бол нийгмийн ёс суртахууны төлөвшил байдаг. Ёс суртахууны төлөвшилд гол үүрэг гүйцэтгэдэг ёс зүйн боловсролын талаар бид нухацтай хэлэлцэх цаг аль хэдийн болсон” гэдгийг тодотгов.

Тус чуулганд Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн хот, хөдөөгийн 3000 эмэгтэй оролцов.

Холбоотой мэдээ