Мексик, БНСУ худалдааны хамгаалалтын бодлоготой хамтран тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-11 17:22:20
twitter.com/Nyamkanmk

МЕКСИК ХОТ. /Xinhua/. Сүүлийн үед дэлхийн худалдаанд газар аваад байгаа протекционизм буюу худалдааны хамгаалалтын бодлоготой тэмцэхэд Мексик болон БНСУ хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Мексикийн Сангийн яам мэдэгдлээ.


Мексикийн Сангийн сайд Хосе Антонио Гонсалес Анайя болон БНСУ-ын Эдийн засаг, сангийн яамны сайд Ким Дон Ён нарын уулзалтын дараа дээрх мэдэгдлийг хийжээ.


“Хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, дэлхий дахинд газар аваад байгаа худалдааны хамгаалалтын бодлоготой тэмцэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүний зэрэгцээ хоёр улсын сайд нар улс орны тогтвортой байдал, санхүүгийн сахилга батыг дэмжих макро эдийн засгийн бодлогууд хэрэгжүүлэх амласан” гэж мэдэгдэлд дурдав.


Мексик нь БНСУ-ын худалдааны тав дахь, Латин Америкийн орнууд дундаас хоёр дахь том түнш юм.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ