Иракийн баруун нутагт нэг офицер амь үрэгдэж, цэргүүд барьцаалагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-11 17:03:23

БАГДАД. /Reuters/. Цэргийн албан хаагчдын сууж явсан тээврийн хэрэгсэл рүү босогчид халдсаны улмаас нэг офицер амь үрэгдэж, гурван цэрэг барьцаалагдсан тухай Иракийн аюулаас хамгаалах хүчнээс пүрэв гарагт мэдээлэв.


Уг халдлага нь лхагва гарагийн орой баруун нутгийн Анбар мужийн Кайм дүүргээс 5 километр зайд оршдог Аказ сууринд гарсан бөгөөд түүнд өртсөн тээврийн хэрэгсэл нь цэргүүдийн хүнсийг тээвэрлэж явсан ажээ.


Аль нэг террорист бүлэг дээрх халдлагыг үйлдсэн тухай мэдэгдэл хийгээгүй байгаа боловч тус бүс нутагт “Лалын улс” бүлгийн босогчид идэвхтэй байдаг юм. Ихэнх тохиолдолд цэргүүдийн амийг хөнөөж, офицерийг барьцаалдаг бол энэ удаа үүний эсрэг үйл явдал болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.


Өнгөрсөн наймдугаар сард тус бүс нутаг дахь шалган нэвтрүүлэх цэгт амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 8 хүн амь үрэгдэж, 12 хүн шархадсан юм. 

Холбоотой мэдээ