Орхон аймагт 2000 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь барьж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-10-11 16:12:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Иргэн, аж ахуйн нэгжийн хүнсний ногоог хадгалах зорилгоор Баян-Өндөр сумын ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран дөрвөн метрийн гүнтэй, 500 шоо метр буюу 2000 тонн хүнсний ногоо нөөцлөх боломжтой зоорь барьж байна.

Зоорийн барилгын ажлыг “Баялаг бүтээл” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Орхон аймагт хүнсний ногоо тарьдаг 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тэд тарьсан ногоогоо хадгалах савгүйгээс болж намар хямд үнээр ченжүүдэд өгдөг байна. Мөн өвөл БНХАУ-аас орж ирсэн хүнсний ногоог худалдаачид өндөр үнээр борлуулдаг. Иймээс төмс, хүнсний ногооны үнийг бууруулах зорилгоор дээрх зоорийг барьж байна. Цаашид дээрх хоёр байгууллага хамтран  өвлийн хүлэмж ч барихаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ