БНЧУ-ын ЭСЯ-аас тусгай хэрэгцээт таван хүүхдэд тэргэнцэр өглөө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-10-11 15:14:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын орлогч Олдржых Заяычек тусгай хэрэгцээт буюу “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв”-д сурдаг таван хүүхдэд тэргэнцэр өглөө.

Уг тэргэнцэр нь Чех улсад үйлдвэрлэсэн, дугуй нь чөлөөтэй эргэдэг, гар тоормозтой, өдөржин суухад тухтай зэрэг олон давуу талтай юм. Монгол Улсад нийт 15 тэрэг авчирсанаас тавыг нь Орхон аймагт өгч байгаа юм. Эл ажлыг “Сайн үйлсийн зөв зам” ТББ БНЧУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Зөв зам” төслийн хүрээнд хийж байгаа ажээ.  Тэргэнцэрийн нэг бүр нь 26 сая 800 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв”-д өнөөдрийн байдлаар найм хүртэлх насны 9, 16-30 насны 16 хүүхэд сурч байна. Уг төв өөрсдийн харьяанд байсан сурагчдаа МСҮТ-д эх бэлтгэл, дизайнерийн чиглэлээр мөн сургаж байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ