Хүүхдийн тавдугаар цэцэрлэг усан сантай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-11 13:20:21

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн Олимп тавдугаар цэцэрлэг стандартын ариун цэврийн өрөөусан сантай анхны цэцэрлэг боллоо. Усан сан болон хүүхдэд ашиглагдах хувцас хэрэгсэлийг Ц.Нэргүйбаатар даргатай БТСГ, тус цэцэрлэгийн дөрвөн үйлчилгээний эрэгтэй ажилтан санаачлан хамт олныхоо тус дэмээр байгуулжээ.

Ингэснээр хүүхдүүдийн устай зөв харьцах дадал сууж, усанд сэлэх анхан шатны мэдэгдэхүүнтэй болж байгаа юм. Нөгөө талаар хүүхдүүдийн бие бялдрын өсөлт хөгжилт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.


Мөн тус цэцэрлэгт стандартын ариун цэврийн өрөөг Р.Болормаа даргатай ДЗОНХХ-1 байгууллагаас барьж өгчээ.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ