Нурмагомедовтой В.Путин уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-11 11:57:23

МОСКВА. /АиФ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд UFC буюу Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээнийн хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан ОХУ-ын  холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовтой тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин уулзсан тухай “АиФ” агентлаг мэдээлэв.


В.Путин Ирландын тамирчин Конор Макгрегорыг ялсанд нь Нурмагомедовт баяр хүргэхийн сацуу тэмцээний дараа зодоон цохион үүсгэснийх нь төлөө хатуу шийтгэхгүй байхыг Нурмагомедовын эцгээс хүсчээ.


Нурмагомедовын эцэг бөгөөд дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов энэ уулзалтад мөн хүрэлцэн ирсэн аж. “Хүүгээ хатуу шийтгэхгүй байхыг эцгээс нь хүснэ” хэмээн В.Путин хошигнон хэлсэн байна.


Дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов хүүгээ Ирландын тамирчин Конор Макгрегортой хийсэн тулааны дараа гаргасан авирынх нь төлөө хатуу шийтгэхээ өмнө нь мэдэгдэж байсан юм. 

Холбоотой мэдээ