Аравдугаар сарын 11-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-10-11 08:33:49

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд “Асуудал ба шийдэл” аяны хүрээнд 152 хорооны Хамтарсан багийн дунд зохион байгуулж буй илтгэлийн тэмцээний эцсийн шалгаруулалт болно. Утас:99602222, 99736124

09.00 цагт НҮБ-ын байранд тус байгууллагын Залуучуудын зөвлөх хороо, Хүн амын сан хамтран "НҮБ дээр Зөвлөлдье - Амьдралын Боловсрол" үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 86693141

09.00 цагт Хууль сахиулахын их сургуульд “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:88115446, 86003108

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд "Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага" олон улсын симпозиум эхэлнэ. Утас:90910510

10.00 цагт Хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар НМХГ-аас өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Утас:91887887

10.00 цагт МУИС-ийн Номын санд "Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:99099710

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг дарга С.Батболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гуравдугаар чуулганы үр дүнгийн талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол улсын филармонийн байранд “NEW SEASON-2019” тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Холун хатны үр сад" сангаас ХБНГУ-д галт тэрэгний машинистаар ажиллах хүсэлтэй иргэдэд зориулан явуулж буй сургалтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Оюу Толгой” компанийн төв байранд иргэний нийгмийн байгууллагуудын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:99191388, 88117157

12.30 цагт Авто худалдааны цогцолборт шинэ авто вокзалын шав тавих ёслол болон инженерийн шугам сүлжээний ажлын нээлт болно. Утас:325044 91113191 88080750

13.00 цагт “Чингис” зочид буудалд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн хүрээнд "Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас:11458645, 91119757

13.00 цагт Монголын хүүхдийн ордонд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Хүч чадалтай охид” чуулган зохион байгуулна. Утас:88059360

14.00 цагт Сүхбаатарын талбайд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, БОАЖЯ-тай хамтран "Бид нэг агаартай" дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн зохион байгуулна. Утас:325044 91113191 88080750

16.00 цагт Уран зургийн галерейд Монголын алтан сан хөмрөгт бүртгэн авах бүтээлийн шалгаруулалт болно.

17.00 цагт МУИС-ийн хичээлийн IV байранд Монгол Улсад биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд “Дурсамж өдөрлөг" зохион байгуулна.

Холбоотой мэдээ