Дуут нууранд 1000 гаруй хун чуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-10 18:44:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Намар намартаа мянга, мянган цагаан хун Дарьгангын тал нутагт чуулж, түмэн олны мэлмийг баясгадаг. Тэгвэл эдүгээ Дарьгангын Дуут нуур, Ганга нуурт 1000 гаруй хун цуглажээ. Гэвч Дарьгангыг зорих олны хөл өнгөрсөн жилүүдийг бодвол харьцангуй гайгүй байгаа аж.

Хун шувууд жилийн жилд Ганга нуурт чуулдаг. Харин энэ жилийн тухайд дээрх хунгийн ихэнх нь Дуут нууранд чуулсан байна. Энэ нь ганга нуурын ус багассантай холбоотой байж магадгүй гэж Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд хэллээ. Тэд хоёр хоногийн өмнө хун шувуудын тооллогыг хийжээ.

Хунгийн чуулган хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байдаг бөгөөд нэг л өглөө нисэн одсон байдаг аж. Эрт дээр үеэс л уран байгаль, үзэсгэлэн гоо усны шувуудын энэ өвөрмөц өнгө зохицол Mонголын тал нутгийг онцлон чимж ирсэн түүхтэй. Тиймээс хунгийн чуулганыг зорьж үздэггүй, харин замдаа тааралдах нь илүү их бэлэгшээлтэй байдаг гэсэн нутгийнхны домог яриа ч байдаг юм.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ