"Хүүхэд хөгжлийн төв"-ийг Цогтцэций суманд байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-10 18:19:36

Өмнөговь /МОНЦАМЭ/."Хүүхэд хөгжлийн төв"-ийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит бүрэн дунд сургуулийн сурагчдад зориулан байгууллаа. Энэхүү ажлыг "Капитрон" банкнаас санхүүжүүлсэн бөгөөд энэ сарын 09-нд  сургуулийн захиргаанд албан ёсоор хүлээлгэн өгчээ.

"Капитрон" банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхэд, залуучуудын оюуны болон биеийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтыг жил ирэх тутамд нэмэгдүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө олон бүтээлч ажлыг хийж байна. Түүний нэг нь уг "Хүүхэд хөгжлийн төв" юм.

Төвийг байгуулснаар тус сургуулийн нийт 930 сурагчдын танхимын сургалтаас гадуурхи чөлөөт хөгжлийг дэмжих, Цогтцэций сумын хэмжээнд буй зорилтот бүлгийн хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэднийг үе тэнгийнхэнтэй нь хамт хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаа юм.

Уг төвөөр дамжуулан төрөл бүрийн дугуйлан, клубын үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Мөн хүүхдэд зориулсан тавилга, эд хогшил, сүүлийн үеийн техник, төхөөрөмжөөр иж бүрэн хангагдаж, тэдний сурч, хөгжих таатай орчныг бүрдүүлсэн байна.  "Хүүхэд хөгжлийн төв"-ийг нийт 18.8 сая төгрөгөөр "Капитрон" банкнаас санхүүжүүлсэн бол засварын ажлыг "Очир-энерги" ХХК-нийн хамт олон гүйцэтгэжээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ