Увсын анхны цэцэрлэг 70 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-10 15:02:32

 Увс /МОНЦАМЭ/.Улаангом сумын “Нархан” гуравдугаар цэцэрлэгийн 70 жилийн ойн баяр энэ баасан гарагт буюу 10 дугаар сарын 12-нд тохионо. Тус цэцэрлэгийн хамт олон түүхт ойгоо угтаж олон арван бүтээлч ажлыг өрнүүлжээ. Цэцэрлэгээ тохижуулах, материаллаг баазыг  бэхжүүлэх, багш ажилчид болон бяцхан сурагчдынхаа сурч хөгжих орчин нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан байна. 

Улсын тэргүүний цэцэрлэгийн болзлыг хангахад тун ойрхон яваа тус цэцэрлэгийн хамт олон ойн баярын өдрөөрөө олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Увс аймгийн ууган цэцэрлэг анх гурван өрөө бүхий намхан цагаан байшинд гурван ажилтан, 25 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол эдүгээ 29 багш ажилтантай долоон бүлгийн 360 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. “Аймгийн тэргүүний цэцэрлэг”-ээр удаа дараа шалгарсан тус цэцэрлэг нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд 15 мянга орчим хүүхэд багачуудыг хамруулан сургаж хүмүүжүүлжээ.

                                                                                                                            Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ