Шалгалтаар цалин хөлс, жендертэй холбоотой зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-10 14:40:40
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭХөдөлмөрийн тухай хууль, “Хөдөлмөрийн харилцааны тухай хууль тогтоомж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэсэн гурван чиглэлээр аймгийн Хөдөлмөрийн харилцааг зохицуулах комиссоос хийсэн үзлэг шалгалтын дүн гарчээ.

Шалгалтад төр, хувийн хэвшлийн 80 гаруй байгууллага хамрагдсанаас цалин хөлс, жендерийн тэгш бус байдал,  нийгмийн даатгалтай холбоотой зөрчил илэрсэн байна.  

 Тухайлбал, аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөрийн гэрээний хуульд заасан нэр томьёог буруу хэрэглэх,  ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулсан байжээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилт хангалтгүй байсан бөгөөд энэ нь удирдах албан тушаалтаны ХАБЭА-н  мэдлэг, ойлголт  дутмаг, ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мөнгө төсөвлөдөггүйтэй холбоотой аж.

Түүнчлэн албан хаагчийн ээлжийн амралт дуусмагц ажлаар хангахгүй байх,  сул зогсолтын нөхөн олговорыг олгохүй байх,  илүү цагийн хөлс олгодоггүй зэрэг гомдлыг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэжээ.


Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ