Цас орсон ч ихэнх нутгаар дулаарах төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-10 14:28:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Аравдугаар сарын 08-нд сүхбаатар аймгийн зүүн болон хойд хэсгийн нутгаар 0,5 мм-ийн нойтон цас орж, салхи 12-16 м/с хүрч ширүүссэн. Харин ирэх долоо хоногт буюу 12-ны өдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байна аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер М.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

10 дугаар сарын 09-нөөс 10-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур тунадас орохгүй, салхины хурд ихэвчлэн баруунаас 4-9 м/с байна гэжээ. Агаарын температурын хувьд шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 04-09 хэм дулаан, 12-ноос ихэнх нутгаар дулаарч, 11-16 хэм дулаан байх нь.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ