Улаан загалмай хороо малчдад туслав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-09 16:09:11

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Улаан загалмай хороо мал сүргийг онд мэнд оруулах, малчдад туслах зорилгоор малын хашааны модон материал үнэ төлбөргүй олгожээ.

"Сүүлийн жилүүдэд ган, зуд нүүрлэж, малын тоо толгой хорогдох байдал гарч буй тул малчдын амьдралд тусалж, өвөл, хаврын хариг хатуу цагийг өнтэй давах боломж бүрдүүлэх зорилгоор Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр, Сайхан, Бугат сумын зургаан малчинд хашааны материал олгосон" гэж аймгийн Улаан загалмай хорооны дарга Д.Ууганбаяр ярив.

Орон нутагт байгуулагдсан малчдын бүлэг хамтран малын хашааг барих аж. Мөн улаан загалмай хорооноос энэ жил усны аюулд өртсөн Хутаг-Өндөр болон зарим сумын 30 өрхөд тус бүр 240,0 мянга буюу нийт 7,2 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлжээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ