Залуучуудын III олимпийн наадмаас жүдочид 2 мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-09 10:14:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Буэнос-Айрес-2018" залуучуудын III олимпийн наадамд оролцож байгаа манай тамирчдаас жүдо бөхийн тамирчид хоёр дахь мөнгөн медалиа хүртлээ.


Аргентин улсын нийслэлд зохион байгуулж буй тус наадмын жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдсөн Г.Тэмүүжин анхны медалийн эзэн болж мөнгөн медаль хүртсэн. Өчигдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн Л.Сoсoрбарам Куба, Мадагаскар, Узбекстаны тамирчдыг цэвэр ялж , аваргын төлөө Оросын И.Хубуловад ялагдсанаар энэ наадмын мөнгөн медалийн эзэн болж Төрийн далбаагаа Аргентины тэнгэрт 2 дахь удаа мандууллаа.

Холбоотой мэдээ