Аравдугаар сарын 09-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2018-10-09 08:40:44

08.30 цагт Корпорейт зочид буудлын хурлын танхимд “Усны засаглалыг сайжруулахад шинэлэг арга замыг хэрэгжүүлэх нь” төслийн нээлтийн уулзалт, хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Туушин зочид буудалд Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын /APT/ Удирдлагын хорооны 42 дахь хурал болно. Утас:89114787

09.00 цагт “Новотел” зочид буудалд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аялал жуулчлалын салбарынхантай уулзана.

09.00 цагт ЭМЯ-нд “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сэдэвт сургалт болно. Утас:88027947, 86885060

09.00 цагт “Корпорейт” зочид буудалд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжих "Гол мөрний ай сав газрын түвшинд усны засаглалыг бэхжүүлэх" техникийн туслалцааны төслийн нээлтийн семинар болно.

09.30 цагт НЗТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас:88058053

10.00 цагт АМГТГ-аас өөрийн байрандаа шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийнэ. Утас:99160069

10.30 цагт ГХЯ-нд ХБНГУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх 55 сая еврогийн төсөл, хөтөлбөрийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурах ёслол болно. Утас:90110009, 96652334

10.30 цагт БСШУСЯ-нд Боловсролын салбарын мэдээллийн системийг танилцуулна.

11.30 цагт Цагдаагийн Ерөнхий газрын Автобаазын байранд цагдаагийн албанд хэрэглэгдэж байгаа тусгай хэрэгсэл, тусгай ажиллагаанд тоноглогдсон автомашин, техникүүдийн үзэсгэлэн эхэлнэ. Утас:99008498

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй шударга бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийнэ. Утас:88075973

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ