Төрөлт ихсэж, шилжилт хөдөлгөөн буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-10 19:05:31

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Цэцэн-уул, Улиастай, Шилүүстэй, Завханмандал, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Баянтэс, Түдэвтэй суманд эмэгтэй хүн амын эзлэх хувь өндөр байгаа бол бусад сумдад эрэгтэй хүн амын эзлэх хувь өндөр байна. Сүүлийн жилүүдэд төрөлт өсөж, шилжилт хөдөлгөөн буурах хандлагатай байгаа нь хүн амын өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байгаа аж.

Мөн өнгөрөгч 2017 онд аймгийн нийт хүн амын 20 гаруй хувийг Улиастай сум, 10 гаруй хувийг Тосонцэнгэл, Их-Уул, сумын хүн ам тус тус эзэлж байжээ. Харин эдүгээ Нөмрөг, Цэцэн-уул, Яруу, Шилүүстэй сумын хүн ам буурсан бол бусад сумын хүн ам дунджаар 200-аар нэмэгджээ. Хамгийн бага хүн амтай баг нь Ургамал сумын Нуур зөөхий баг бол хамгийн их хүн амтай баг нь 3400 гаруй хүнтэй Улиастай сумын Жинст баг юм.

Харин улсын дүнджаар Завхан аймгийн хүн ам  2.3 хувийг, баруун бүсийн дүнд 18.0 хувийг тус тус эзэлж байна хэмээн Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.


Б.Мягмарсүрэн  

Холбоотой мэдээ