Ханбогд суманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-08 16:07:18

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд суманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг байгуулахаар болжээ. Ингэснээр тус суманд хууль хяналтын байгууллага цогц байдлаар ажиллаж эхэлнэ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Ханбогд суманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийг байгуулахаар төлөвлөсөн аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Толин хотхон” ХХК  барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Гүйцэтгэгчид 2018 оны 11 дүгээр сарын 15-нд ашиглалтад оруулахаар  ажиллаж баййна. Тус хэсэг  25 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй цагдан хорих, төлбөр барагдуулах гэсэн үндсэн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлнэ. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ