Сүхбаатарт шатахууны үнэ 60-90 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-08 14:08:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 07-ноос эхлэн бензин болон дизель түлш литр тутамдаа 60-90 төгрөгөөр нэмэгдлээ.

Тодруулбал, бензин А92- 2030 төгрөг, А80- 1865 төгрөг, дизель түлш 2395 төгрөг болжээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх шатахуун түгээх станцуудын үнэ адилхан байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа талаар шатахуун импортлогч компаниудын зарим салбарын төлөөлөл ярив.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ