Сэтгүүлч бүсгүйг хүчирхийлсэн гэх хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-06 17:51:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сэтгүүлч бүсгүйг бүлэглэн хүчирхийлсэн гэх мэдээлэл төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, олны анхаарлыг татаад буй. Юу болсон талаар аймгийн Цагдаагийн газраас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

“Юу болсон талаар мэдээлэл өгөхийн тулд Прокурорын газраас зөвшөөрөл авах ёстой. Гэвч прокурорын газар, ирсэн өргөдөл гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өглөө гэж аймгийн Цагдаагийн газраас мэдэгдлээ. 

Аймгийн Цагдаагийн газарт хэн нэгэн гомдол гаргаж, түүнд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэдэг нь дээрх мэдэгдлээс харагдаж байна. Гэхдээ үнэхээр хүчирхийлсэн хэрэг болсон уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Т.Одончимэг


Холбоотой мэдээ