Дэлгэрхаан сумын нутагт баавгай зочилжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2018-10-04 09:20:54

Хэнтий /МОНЦАМЭ/.  Аравдугаар сарын 03-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнтооно багийн нутагт зэрлэг баавгай зочилжээ.

Баавгай  ирсэнийг нутгийн малчин харж, сумын удирдлагууддаа мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу сумын Засаг дарга О.Анхбат, ЗДТГ-ын дарга З.Ганбаатар, Байгаль хамгаалагч У.Ариунтуяа, багийн Засаг дарга Б.Анхбат нарын холбогдох албаны хүмүүс очиж шалгахад хөвчийн хүрэн баавгай аль хэдийн ирсэн байж.

Ингээд аймгийн удирдлагууд, Ан амьтан хамгаалах санд мэдэгдсэн аж. Сумын удирдлагууд талд орж ирсэн зэрлэг баавгайг иргэдийн гарт агнуулахгүйн тулд шуурхай арга хэмжээ авч Ан амьтан хамгаалах сангийн төлөөлөгчид иртэл айлын хуучин өвөлжөө орчимд байлгаад  дараа нь  нутагт нь буцаан тавихаар болсон байна. 

 Дэлгэрхаан сум нь 157,4 мянган га нутаг дэвсгэртэй , тариалан хадланд тохиромжтой 37 мянган га газартай тал хээрийн бүсэд оршдог, хангай хээр хосолсон нутаг бөгөөд Улаанбаатар хотоос зүүн урагш 250 км, Хэнтий аймгаас баруун тийш125 км-т оршдог.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд