Сүхбаатарын нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-04 11:08:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 05-наас Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүйтэрч, хүчтэй салхи болон шороон шуургатай байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Аравдугаар сарын 05-наас 09-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр  ихэнх нутгаар хүйтэрч, 07-08-ны өдөр хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, зарим өдөр түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Агаарын температур шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-21 градус дулаан, 05-наас хүйтэрч, шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна гэжээ.

Тиймээс малчид болон иргэдийг анхаарал болгоомжтой байж, дээрх өдрүүдэд малаа холын бэлчээрт гаргахгүй, жолооч нар холын замд гарахгүй байх, бага насны хүүхэд болон өндөр настнуудыг байнгын хараа хяналттай байлгахыг анхааруулав

Т.Одончимэг

Холбоотой мэдээ