Байгалийн голомтын тандал судалгаанд хариу арга хэмжээ авахад суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-03 16:22:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗӨСҮТ-ийн ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ”Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр” хэрэгжиж байна.


Энэ хүрээнд өнгөрсөн сарын 29-нөөс 10 хоногийн хугацаанд зохион байгуулж буй тарваган тахлын оношилгоо, мэдээлэл, байгалийн голомтын тандал судалгааны арга зүй, хариу арга хэмжээний сургалтад ЗӨСҮТ, Архангай, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай, Увс аймгийн ЗӨСТ-ийн нийт 10 эмч, мэргэжилтэн хамрагдаж байна. Суралцагчид энэхүү сургалтаас олж авсан мэдлэгээ өөрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллах боломж бүрдэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд энэ төрлийн сургалтыг 2019 оноос үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ