Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний шинэ барилгын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-03 15:27:56

Хэнтий /МОНЦАМЭ/.  Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн барилгын шав тавих ёслол 10 дугаар сарны 02-нд болов.

Халамж үйлчилгээний байгууллагын  одоо үйл ажиллагаа явуулж буй барилга 1982 онд ашиглалтад орсон бөгөөд олон жил ашигласнаас үүдэж барилгын чанар мууджээ.Тиймээс 2018 улсын төсөвт шинэ барилгатай болох саналыг оруулснаар улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгөөр дээрх барилгын ажлыг эхэлсэн бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Саран инж девелопмент” ХХК ажиллаж байна. Шинээр баригдаж буй “Иргэдэд үйлчлэх төв” 2019 оны тавдугаар сард ашиглалтад орно.

Хэнтий аймгийн ХХҮГ нь тус аймгийн хэмжээнд давхардсан тоогоор жилдээ 35000 орчим иргэнд хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг. 


Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд