Долоо хоногтоо багтааж зам засварын ажлыг дуусгах үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-02 14:26:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын төвийн нэг, хоёрдугаар тойргийн хатуу хучилттай замын эвдэрсэн хэсгийг нөхөж, шинээр хучилт хийх ажлыг авто замын сангийн 102 сая төгрөгийн хөрөнгөөр "Бумбат Даваа" ХХК гүйцэтгэж байна.

Засварын ажлыг өнгөрөгч наймдугаар сарын эхээр эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 01-н гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хэсэг хугацаанд завсарлаж, дахин гүйцэтгэж байгаа аж. Зам засварын ажлыг энэ долоо хоногтоо багтааж дуусгах чиглэлийг холбогдох албаныхан гүйцэтгэгч компанид өгчээ. Мөн гуравдугаар тойргийн замыг хийж гүйцэтгэсэн "Арж капитал" ХХК баталгаат засвар, арчлалтын ажлаа гүйцэтгэж байна.


                                                                                                                                                                                                                                 Т.Одончимэг 

Холбоотой мэдээ