Засаг дарга ажлыг эрчимжүүлж, дуусгах үүрэг чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-28 16:49:07

Дундговь /МОНЦАМЭ/.  Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Сайнцагаан сумын Залуус хорооллын гаднах дулаан, цэвэр бохир усны шугам, холбоо, цахилгаан шугам сүлжээний ажлын явцтай танилцлаа.

Дээрх ажлыг улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн өртгөөр Улаанбаатар хотын “Б-Софт” ХХК гүйцэтгэж буй бөгөөд  2018 онд 500,0 сая төгрөгийн ажил хийжээ. Ахжлын явц  65 хувьтай.

Өнгөрөгч долдугаар сарын сүүлчээр эхэлсэн дэд бүтцийн ажилтай холбогдуулж Залуус хорооллоос урагш буй айл өрхүүдийн иргэдийн явах замыг хааснаар айл өрхүүд  хүүхдээ хүргэж өгөхдөө тойрч гардаг болоод  хоёр сар гаруй болж байгаа аж.

Харин Засаг дарга сэрүүний улирал эхэлж байгаа тул ажлыг эрчимжүүлж есдүгээр сарын 28-ны дотор Залуус хорооллын дундах замыг хэвийн байдалд оруулах, иргэдйн зорчих эрхийг хангах, ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө. Инженерийн шугам сүлжээний ажил 10 сардаа багтаж дуусах ёстой аж.

Д.Алтантогос

Холбоотой мэдээ