Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-25 22:02:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр буюу 9 дүгээр сарын 24-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын харилцан айлчлал амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийн Монгол Улсад хийсэн айлчлал үр дүнтэй, тухайлбал, Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэр баригдах болсон явдалд иргэд сэтгэл хангалуун байгааг уламжлав. Тэрбээр Азийн Буддистуудын энх тайваны бага хурлаас ирэх жил Монгол Улсад зохион байгуулах энх тайвны төлөөх шашин хоорондын яриа хэлэлцээнд Энэтхэг Улс дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлсэн бол Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Гандантэгчэнлин хийдэд бурхан Будда, түүний хоёр шавийн сэрэг дүрийг бүтээж өгөх ажил дуусах шатандаа орсныг тэмдэглэж, ойрын хугацаанд хүлээлгэж өгөхөө илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг тааламжтай цагтаа тус улсад айлчлахыг урив.

Холбоотой мэдээ