“Ирвэстэй нутгийн ирээдүй” нөхөрлөл хөгжлийн түншлэл арга хэмжээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-25 18:34:29


Увс /МОНЦАМЭ/.  Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр “Ирвэстэй нутгийн ирээдүй” нөхөрлөл хөгжлийн түншлэл арга хэмжээг Тариалан сумын “Ундрал” нөхөрлөлийг түшиглэж есдүгээр сарын 24-нд зохион байгууллаа.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн нөхөрлөлүүдийн дунд явагддаг уг арга хэмжээний үеэр хамгаалалтын захиргаанаас байгаль, амьтан хамгаалах чиглэлээр сургалт явуулснаас гадна нөхөрлөлүүдийн тайлан илтгэлийг сонсожтэдний хийсэн гар урлалын болон малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр “Ирвэстэй нутгийн ирээдүй” нөхөрлөл хөгжлийн түншлэл арга хэмжээг жил бүрийн намар ийнхүү уламжлал болгон зохион байгуулдаг юм.

                                                                                                                                                                                                                      Б.Батхүү

Холбоотой мэдээ