Титмийг нь хураах шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-25 15:22:46

МОСКВА. /Аиф/. «Украины гоо бүсгүй-2018» тэмцээний ялагч Вероника Дидусенко тэмцээний дүрэм журмыг зөрчсөний улмаас титмээ хураалгахаар болсон явдалд тайлбар өгчээ.


Өнгөрсөн долоо хоногт болсон Украины гоо бүсгүйн тэмцээнд тэрбээр ялагч болсон юм. Гэсэн хэдий ч тэмцээний дүрэм журмыг зөрчсөний улмаас өнгөрсөн даваа гарагт Дидусенкогийн титмийг хураахаар болсон байна. Учир нь оролцогч бүсгүй гэр бүлийнхээ талаар худлаа мэдээлэл өгсөн нь тодорхой болжээ. Тэрбээр өөрийгөө нөхөргүй, хүүхэдгүй гэж мэдэгдсэн нь тэмцээний нөхцөлтэй нийцээгүй аж.


Энэ талаар В.Дидусенко тайлбар өгөхдөө тус тэмцээнийг ялгаварлан гадуурхсан, шударга бус нөхцөлтэй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр сайн дураараа титмээ хураалгах бодолгүй байгаа бөгөөд Хятад улсад болох “Дэлхийн гоо бүсгүй”-н тэмцээнд оролцох төлөвтэй хэвээр байгаагаа мэдэгдсэн байна.


Украины гоо бүсгүйн шинэ нэрийг энэ сарын 30-нд зарлахаар болсон байна. 


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ