Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-25 15:25:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ, Жайка олон улсын байгууллагын хамтарсан ажлын хэсэг хамтарсан Баянгол, Чингэлтэй дүүргийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах хурал эхлэв.

ОБЕГ, Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх замаар төрийн захиргааны байгууллагын чадавхийг бэхжүүлэхээр “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлээд байгаа.

Уг төслийн хүрээнд болж буй энэ хурлаас гарсан төлөвлөгөөг тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг гамшгаас хамгаалах болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх юм.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг өмнө Дархан-Уул, Өмнөговь аймагт боловсруулжээ.

Холбоотой мэдээ