Дэлхийн 2018 оны шатрын олимпиад Батуми хотноо үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-25 14:26:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүрж Улсын Батуми хотноо есдүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулж дэлхийн шилдэг шатарчдаа тодруулна.


Дэлхийн 43 дугаар Шатрын олимпиадын нэгдүгээр өрөг энэ сарын 24-нд Гүржийн цагаар 15 цагт Batumi Sports Palace-д эхлэсэн юм. Олимпиадын нээлттэй ангилалд эрэгтэй ангилалд  185 орон, эмэгтэй ангилалд 150 орны нийт 1700 орчим шилдэг шатарчин оролцож байна.


Энэхүү шатрын олимпиадын эхний өрөгт Монголын эрэгтэй баг Этиоп улсын багийг 4:0 харьцаатай хожиж тэмцээний 46 дугаар байрт жагссан бол эмэгтэй баг Шри Ланка улсын багийг мөн 4:0-ээр хожиж тэмцээний есдүгээр байрт жагслаа.

Холбоотой мэдээ