Бүтээн байгуулалттай танилцаж, дүгнэлт гаргах Ажлын хэсэг ажлаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-25 13:36:12


 Увс /МОНЦАМЭ/. “Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн дагуу Улаангом сумын хэмжээнд хийгдэж байгаа барилга байгууламж, төсөл арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцах, арга зүйн зөвлөгөө өгч, дүгнэлт хийх Ажлын хэсэг энэ сарын 24-нөөс зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж эхэллээ.

Улаангом суманд “Увс АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэж буй “Дэглий цагаан” нисэх буудлын явганаар явах замын өргөтгөл, “Ундрах бүтээмж” ХХК-ийн гүйцэтгэж буй VI цэцэрлэгийн засварын ажил, Улаангом сумын хоёрдугаар багт ДМТМ трейд ХХК-ийн гүйцэтгэж буй 150 ортой цэцэрлэгийн барилга, “Сод мандах” ХХК-ийн барьж буй IV, V, VI багийн төвийн барилга, “Зоос импекс” ХХК-ийн барьж буй 75 ортой цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж буй.

Мөн “Мана-Оюу-Увс” ХХК-ийн барьж буй Баруун Монголын шашин соёлын төвийн барилга, “Амарсанаа” ХХК-ийн гүйцэтгэж буй ерөнхий боловсролын II сургуулийн өргөтгөл, “Дүрт Уул” ХХК-ийн гүйцэтгэж буй УЦУОШГ-ын барилга, “Сантех Увс” ХХК-ийн гүйцэтгэж буй дулаан, цэвэр, хэрэглээний халуун усны 772 метр шугам татах ажил бий.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатаар ахлуулсан Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон аймгийн ЗДТГ-ын холбогдох албаны мэргэжилтнүүд багтсан. Тэд есдүгээр 28-нийг дуустал Улаангом сумын хэмжээнд хийж байгаа барилга байгууламж, төсөл арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцан арга зүйн зөвлөгөө өгч, дараа нь ерөнхий дүгнэлт гаргана.

                                                                                                                                                                                                                       Б.Батхүү

Холбоотой мэдээ