Кашкайш хотоос 400 жилийн настай хөлөг онгоцны үлдэгдэл олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2018-09-25 10:00:50

ЛИССАБОН. /BBC/. Португалийн нийслэл Лиссабон хотоос холгүй оршдог, эргийн Кашкайш хотоос археологичид 400 жилийн настай хөлөг онгоцны үлдэгдэл олсон ба тэд үүнийгээ бүх цаг үеийн ховор нээлт хэмээн үзэж байгаа тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.


Энэхүү олдворыг илрүүлсэн багийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, уг хөлөг онгоцыг 1575-1625 оны орчимд Энэтхэгээс буцаж ирэх замдаа живсэн байх хэмээн таамаглаж байгаа аж. Тухайн үед Португаль улсын Ази тивийн орнуудтай хийх халуун ногооны худалдаа ид цэцэглэж байсан байна.


“Хөлөг онгоцны үлдэгдэл 12 метрийн гүнд байсан хэдий ч маш сайн хадгалагдсан байсан. Манай улсын хувьд бүх цаг үеийн хамгийн үнэт олдвор болсон ба энэ төрлийн олдворуудын өв санд шинэ нээлт боллоо” гэж уг төслийн удирдагч Хорхе Фрейре “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.


Э.Хулан

Холбоотой мэдээ