Урьдчилсан дүнгээр сөрөг хүчний намаас нэр дэвшигч тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-09-24 17:33:28

МАЛЕ. /Xinhua/. Өнгөрсөн ням гарагт болсон Мальдив улсын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвшигч Ибрахим Мохамед Солих сонгогчдын 58.3 хувийн саналыг авч, тэргүүлсэн тухай "Xinhua" агентлаг мэдээлэв.


Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн урьдчилсан дүнгээр нэр дэвшигч И.Солихийн төлөө нийт 134 616 сонгогч санал өгсөн бол одоогийн ерөнхийлөгч Абдулла Яменд нийт 96 132 сонгогч санал өгсөн байна.


Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад 233 877 хүн оролцсон ба сонгогчдын ирц 89.22 хувьтай байсан нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд тохиогоогүй өндөр хувьд хүрсэн гэж тус хорооны мэдэгдэлд тэмдэглэжээ.


Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн албан ёсны эцсийн дүнг ирэх долоо хоногийн дотор мэдээлэх юм байна.


Э.Хулан

Холбоотой мэдээ