Цагдаагийн алба хаагчид дугуйн аялал хийж, ажлаа сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-24 21:39:51

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулагдаж буй “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аян, “Намар-Эрүүл цагдаа”, “Unfriend хөдөлгөөн” нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд Цагдаагийн газрын алба хаагчдын албандаа хандах хандлага, ёс зүй, хамтран ажиллах чадвар, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дундын зайн дугуйн тойрон аяллыг есдүгээр сарын 21-нд  зохион байгууллаа. 

Дугуйтай цагдаа нар 45 км аялаж Төвшрүүлэх суманд ирж иргэд, олон нийтэд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах сургалт, өдөрлөг, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулсан юм.

Алба хаагчид дугуйн аялал хийгээд зогсохгүй иргэдэд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, дугуй унахын ач тусыг мэдрүүлэх зэрэг олон үйл ажиллагааг давхар хэрэгжүүлснээрээ үр дүнтэй болсон гэж цагдаагийн байгууллагын удирдлагууд онцоллоо.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ