Дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-09-24 18:16:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанаар МАХН-ын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцжээ.


МАХН-ын ээлжит бус их чуулган энэ оны долдугаар сарын 07-нд хуралдаж, намын дүрмээ шинэчлэн найруулсан. Улсын дээд шүүхээс намын шинэчлэн найруулсан дүрмийг хэлэлцээд дийлэнх заалтыг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн хэмээн үзэж бүртгэжээ. Харин дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзсан байна. Уг хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, Тамгын газрын дарга Н.Уламбаяр, өмгөөлөгч Л.Мөнхсайхан нар оролцжээ.

Холбоотой мэдээ