Улсын Филармонийн “NEW SEASON 2019” тоглолтод шинэ бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-09-24 17:10:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын Филармони жил бүрийн 10 дугаар сард дараа жилийнхээ уран бүтээлийг нээж “NEW SEASON” тоглолтоор үзэгч, сонсогчиддоо бэлэг барьдаг уламжлалтай. Энэ жилийн нээлтийн тоглолтоо Монголын хөгжмийн урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд  түгээн хүргэсэн, орчин цагийн уран бүтээлчдийн авьяас билэг, уран чадварын  бүхий л ололтыг цогцлоосон,  чадварлаг хөгжимчдийн бүрдэл бүхий Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр нээнэ.


Гайхамшигт уянгалаг аялгуу, үнэ цэнэтэй содон соргог мэдрэмжийг төрүүлэх Морин хуурын чуулгын шинэ бүтээлүүд Улсын Филармоний нээлтийн тоглолт “NEW SEASON 2019” тоголтод эгшиглэх нь. Тоглолтод МУГЖ Б.Мөнхбаатар, С.Эрдэнэцэцэг, СТА С.Баттулга, Ц.Хулан, Н.Наранбаатар, Л.Насанбуян, Б.Дэлгэрбаяр, Б.Монголхүү, Т.Отгонбаяр зэрэг дуучид удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор шинэхэн дуугаа Морин хуурын чуулгатай дуулж үзэгч сонсогчиддоо хүргэх юм.

Тоглолт ирэх сарын 13,14-нд Улсын Филармонийн концертын танхимд болох бөгөөд тасалбарыг 1900-1800 болон www.ticket.mn, улсын Филармонийн тасалбарын кассаар борлуулж байна.

 

Холбоотой мэдээ